Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтран 2014 оны 8-р сарын 25, 26-ны өдрүүдэд төслүүд дээр Хөдөлмөрийн ёс зүй, харилцааны сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалтын хүрээнд ажилчид болон ажил олгогчдын хоорондын хөдөлмөрийн харилцаа хуулийн хүрээнд хэрхэн зохицуулагдах, Ажилчид хэрхэн өөрийн эрх ашигаа хамгаалах
Хувь хүний мөн чанарын талаас: Амжилт, аз жаргалтай амьдралын нууц, Бусдад өөрийгөө хэрхэн зөв илэрхийлэх, биеэ хэрхэн зөв авч зэрэг , мөн
- Мэргэжлийн чиг баримжаа
- Хөдөлмөрийн харилцаа
- Ажлын байрны мөн чанарын тухай
- Үйлчилгээний алтан дүрэм
- Хэрэглэгчийн сэтгэл ханамж
- Гомдолд хэрхэн хандах вэ?
- Үр ашигтай багийн үйл ажиллагаа
- Ажлын байран дахь ХАБЭА-н шаардлага зэрэг сэдвүүдээр үргэлжиллээ.
Энэхүү сургалтанд сууснаар ажилчдын эрх ашиг ихээр хөндөгддөг нийгэмд хэрхэн хөдөлмөр эрхлэх өөрийн хийж байгаа ажилд хэрхэн хандаж эрхээ хуулийн хүрээнд хамгаалах талаар ихээхэн мэдлэг хуримтлуулахад чиглэгдсэн сургалт болж өндөрлөлөө.