Кемп менежмент
Бид хээрийн болон суурин кемпэд ажиллаж, амьдарч буй ажилтнууд, үйлчлүүлэгчдийг угтан байршуулж мэдээллээр ханган, дүрэм журмыг таниулан мөрдүүлж төслийн оршин суугчдад тав тухтай, эмх цэгцтэй орчныг бүрдүүлэн нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажилладаг.
Оршин суугчдыг ая тухтай амарч, сэтгэл ханамжтай байлгахад чиглэсэн олон төрлийн үйл ажиллагаа тогтмол зохион байгуулж, хэрэглэгчдээс ирж буй санал хүсэлт, гомдлыг хүлээн авч, тухай бүр шуурхай шийдвэрлэж, үйлчлүүлэгч харилцагчтайгаа үр дүнг тайлагнаж, эргэх холбоотойгоор хамтран ажилладаг.
Мөн бид хэрэглэгчдээс улирал бүр сэтгэл ханамжийн судалгааг авч бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанарыг үнэлэн тогтоож, хэрэглэгчийн сэтгэл ханамж, хүлээлт болон хүлээлтээс давсан бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх зорилгоор байнгын сайжруулалт, хөгжүүлэлт хийн ажилладаг.
Захиалагч байгууллагад тайлан мэдээг цаг тухай бүр танилцууланмэдээ мэдээллээр ханган , эргэх холбоо сайтай ажиллажаливаа асуудлыг түргэн шуурхай оновчтой шийдвэрлэн хамтрагчийнхаа итгэлтийг хүлээн ажилладаг билээ.