Түгээмэл асуултууд
Манай байгууллага нь Монгол орны төв суурин газар болон алслагдсан бүс нутгуудад хэрэгжиж буй уул уурхай, геологи, хайгуул, замын зэрэг төслүүдэд Кемп менежмент, Катерингийн үйлчилгээ үзүүлдэг Үндэсний компани юм. Байгууллагын онцлог нь Олон жилийн туршлагатай, мэргэшсэн, мэргэжлийн, найрсаг баг хамт олон, Олон улсын стандартуудад нийцсэн үйлчилгээ, ажиллаж, амьдрах таатай орчин нөхцөл таныг хүлээж байна.
Хэрэв та манай байгууллагад ажилд орохоор сонирхож байгаа бол www.lsm.mn сайтад зочлон бидний тухай дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл, үйл ажиллагааны онцлогтой танилцана уу. Та манай багт ажиллахаар шийдсэн бол байгууллагын 7014-6036 дугаарт залган шаардлагатай мэдээллийг авахаас гадна төв оффист ирж өөрийн биеэр уулзах, цахимаар анкетийг бөглөн илгээх боломжтой.
Бидний зүгээс тухайн зарлагдсан ажлын байрны Мэргэжлийн ур чадварыг эзэмшсэн байх шаардлагыг тавихаас гадна зөв хандлага, үйлчилгээний соёлтой, хариуцлагатай, ажиллах чин эрмэлзлэлтэй, өсөн дэвших хэн бүхэнд манай үүд хаалга нээлттэй байх болно.
Хөдөө ростерийн дагуу ажиллах боломжтой, Эрүүл мэндийн нэгдсэн болон урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдан, шаардлага хангасан байх
Ажлын орчин нөхцөл тухайн ажиллах төслийн үйл ажиллагаа, цар хүрээнээс хамаарах бөгөөд бид өөрсдөө ажиллаж, амьдрах таатай тохилог орчин нөхцөлийг бий болгодог ба ажилтнуудынхаа амьдрах байр, өдрийн 3 хоол, ирж очих зардлыг бүрэн хариуцдаг.
Жилийн 4 улирлын турш 20/10 ээлжийн хуваарийн дагуу 2 ээлжээр үйл ажиллагаа явуулж байна.
Манай хамт олон 2007 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй туршлагатай. Нэгдсэн менежментийн систем, Олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр бүхий л үйл ажиллагаа процесст тулгуурлан бүх зүйл нь байгууллагынхаа зарчимтай нийцсэн.
Нийгмийн хариуцлагаа ухамсарлан зорилтод бүлгийн ажилтнууддаа тусламж, дэмжлэг үзүүлэх
Байгууллагын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус сургалт хөгжүүлэлт, идэвхжүүлэлт, гадаад дотоод аялал, олон төрлийн спортын болон интертайнмент үйл ажиллагаа, баяр ёслолыг тогтмол зохион байгуулж, тэмдэглэн өнгөрөөдөг. Амьдрах орчинд ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх хэсгүүдтэй.
Байгууллагын бүтцийн дагуу цалингийн шатлалтай. Мөн ажилласан хугацаа, туршлага, хувь хүний хандлага, ажлын гүйцэтгэлээс шалтгаалан уян хатан ханддаг.
Ажилчдынхаа эрүүл мэндийг өдөр тутамдаа олгогдож буй шимт тэжээлт хоол хүнсээр тэтгэх, шаардлага хангасан ажлын байраар хангах гадна жил бүр эрүүл мэндийн хугацаат үзлэг шинжилгээнд хамруулдаг.
Бид хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг олон жилийн туршлагад үндэслэн мэргэжлийн, мэргэшсэн баг хамт олон Түншүүдийнхээ биенест түшиг нь болж сэтгэл ханамжтай үйлчилгээгээр хэрэглэгчийнхээ талархлыг хүлээн хамтран ажилладаг.
Манай байгууллага дараах цогц үйлчилгээг үзүүлдэг. Үүнд: Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, Кемпийн бүтээн байгуулалт, Кемп менежмент, Катерингийн үйлчилгээ, Бараа бүтээгдэхүүн ханган нийлүүлэлт, Цэвэрлэгээ үйлчилгээ, Угаалгын үйлчилгээ
Танай манай албан ёсны и-мейл хаяг, утсаар холбогдсоноор хариуцсан ажилтантай холбоо тогтоон, шаардлагатай мэдээлэл, үнийн саналаа бүрэн авах боломжтой.
Бид олон жилийн туршлагад тулгуурлан хэрэглэгчдээ чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хямд үнээр хүргэхийг зорин ажилладаг. Үнийн саналыг тогтоохдоо төслийн цар хүрээ, ажиллах хугацаа, байршил зэргээс шалтгаалан уян хатан нөхцөлтэй.
Үйл ажиллагаандаа олон улсын стандартуудыг өөрийн байгууллагын онцлогт тохируулан нутагшуулан, нэвтрүүлж баталгаажуулснаар Бид хэрэглэгчидээ чанар, аюулгүй байдлыг амлаж чадна.
Бид үйл ажиллагааныхаа чиглэлээр Монголдоо баялаг бүтээн улс орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах Эрүүл Монгол хүний төлөө бүхий цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилладаг
2007 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.
Одоогоор сургалт үйлчилгээ үзүүлэхгүй байгаа.
Бид тогтвортой хөгжлөө дэмжих үүднээс харилцагч байгууллагуудынхаа бүтээн байгуулалт, бизнест нь түшиг болж сэтгэл ханамжтай үйлчилгээг үзүүлснээр тухайн байгууллага манай байгууллагатай дахин хамтран ажиллах сонирхлыг бий болгодог.
Бид байгаль орчны менежментийн системийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд хүлэмжийн хий ялгарлыг бууруулах, Ус болон цахилгааны зүй зохистой хэрэглээг бий болгох, цөлжилтөөс сэргийлэх, илүүдэл нөөцийг багасгах зэрэг арга хэмжээний төлөвлөлтийг хэрэгжүүлэн Байгаль орчинд үүсэх сөрөг нөлөөллийг бууруулдаг.
МУ-ын хөгжил, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах үүднээс ашигт малтмал олборлолт, зам бүтээн байгуулалт эд өрнөж буй өнөө үед бидний хувьд зах зээл тогтвортой, тасрахгүй хэмээн харж байна. Хүн байгаа цагт хүнс хэрэглэгдэх нь байгалийн хууль юм.
Бидний алсын хараа 2025 онд салбартаа загвар, топ аж ахуйн нэгж болох зорилгыг тавин, хөгжил дэвшлийнхээ төлөө хичээн ажиллаж байна.
Одоогоор Улаанбаатар хотод ямар нэгэн хүлээн авалт, катерингийн үйлчилгээг үзүүлэхгүй байгаа болно.