"Лоудстоуне Могул" ХХК-ийн 2014 оны тайлангийн бүх ажилчдын баярын хурал 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр болж өндөрлөлөө. Гүйцэтгэх захирал Ц.Ариунчимэг хурлыг нээж, нийт ажилчдадаа баяр хүргэв. Түүнчлэн Гүйцэтгэх захирал Ц.Ариунчимэг 2015 оны уриаг Чадварлаг ажилчдын өндөр бүтээмж болгон зарлаж ажилчдадаа ажлын өндөр амжилт хүслээ.
Анх 2007 онд 2 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө 87 ажилчидтай болж хүрээгээ тэлжээ. Түүнчлэн энэ хугацаанд Монгол орны өнцөг булан бүрт орших 21 геологи хайгуул, уул уурхайн компаниудын 20-430 хүртэлх хүнтэй 30 гаруй төслүүдэд кемп менежмент, катерингийн үйлчилгээг давхардсан тоогоор 6000-7000 хүнд үзүүлсэн байна.
Чанарын менежер Г.Оюунчимэг MNS ISO 9001:2008 стандарт нь хэрэглэгч, ажилчдын сэтгэл ханамжийг бий болгох чанарын удирдлагад чиглэгдэж байгаа тул 2015 онд байнгын сайжруулалт, хэрэглэгч, ажилчдын хүлээгдэж буй хэрэгцээг хангахын төлөө хамт олноороо ажиллаж хөдөлмөрлөх он цаг болохыг онцоллоо.