“Лоудстоуне Могул” ХХК нь Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 олон улсын стандартын гэрчилгээ гардан авлаа

Бид 2013 оны 3-р сараас эхлэн MNS ISO 9001:2010 чанарын удирдлагын тогтолцоо олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилт тавьж хэрэгжүүлж эхэлснээс хойш 1 жил гаруй хугацааны дараа Монгол улсын хэмжээнд Чанарын удирдлагын тогтолцоог Катерингийн чиглэлээр нэвтрүүлсэн анхны компани болж Чанарын удирдлагын тогтолцоо Олон улсын стандарт ISO 9001:2008-ын гэрчилгээг гардан авлаа.

Энэхүү амжилт бол компанийн үнэт зүйл болох Могулсаг сэтгэлгээтэй үе үеийн ажиллагсад болон одоо ажиллаж буй нийт хамт олны хүч хөдөлмөр тул та бүхэндээ баяр хүргэж, талархаж буйгаа илэрхийлье. Энэхүү стандартыг бий болгон хэвшүүлснээр, хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг тодорхойлон чанартай бүтээгдэхүүн үйлчилгээгээр тогтмол хангаж, тэдний сэтгэл ханамжийг  дээшлүүлэн байгууллагын дотоод болон гадаад үйл ажиллагаагааг тасралтгүй сайжруулан ажиллах бүх талын нөхцөлүүд бүрдэж байгаа тул “Лоудстоуне Могул” ХХК-ийн нийт хамт олноо байнгын сайжруулалтыг хийж амжилтаа бататгаж ажиллахыг уриалж байна.