Манай Лоудстоуне Могул ХХК нь
- MNS ISO 9001:2010/ 9001:2016 Чанарын менежментийн тогтолцооны стандартыг 2014 оноос;
- MNS ISO 45001:2018 Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн менежментийн тогтолцооны стандартыг 2020 оноос;
- MNS ISO 22000:2019 Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоог 2020 оноос тус тус Үйл ажиллагаандаа нэвтрүүлэн нутагшуулан ажиллаж байгаа бөгөөд 2024 онд MNS ISO 9001:2016 болон MNS ISO 45001:2018 стандартуудын Давтан аудитыг амжилттай хамгаалан бататгаж Стандарт, хэмжил зүйн газрын Баталгаажуулалтын зөвлөлөөс 2024 оны 06 сарын 20-ны өдөр 2 стандартаар гэрчилгээгээ 3 жилээр үргэлжлүүлэн сунгах шийдвэр, гэрчилгээг хүлээн авлаа.
MNS ISO 22000: 2019 стандартын давтан аудитыг 2024 оны 12 сард хамгаална.
Олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлснээр чанартай, эрүүл, аюулгүй бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдээ хүргэх, Ажилтан бүр аюулгүй ажиллагааны зөв дадал, хандлага эзэмшиж, үйлдвэрлэлийн аваар осолгүй ажиллах нөхцлийг бүрдүүлэхээс гадна Харилцагч байгууллага, ажилтнуудын сэтгэл ханамжийг бий болгон ажиллаж байгаагаараа онцлог, даваа талтай билээ.