Лоудстоуне Могул ХХК-ийн БАХАРХАЛЫН ӨДӨР-ийг угтан нийт ажилтнуудад  байгууллагын философи, зорилго, зорилтыг бататган ойлгуулах, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж буй олон улсын стандартуудын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, практик туршлагыг сайжруулах тэдний оролцоог нэмэгдүүлж,  ажлын үр дүн, бүтээмжийг нэмэгдүүлж, мэдлэгт суурилсан чанарын ухамсартай хамт олныг бий болгох зорилгоор БАГ УРАГШАА БИ ХАМТДАА цогц сургалтыг 2022 оны 01-р сарын 20-24-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Уг сургалтаар байгууллагад хэрэгжиж  буй олон улсын стандартууд болох MNS ISO 9001:2016  Чанарын менежментийн тогтолцоо, MNS ISO 45001:2018  Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн менежментийн тогтолцоо, MNS ISO 22000:2019 Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо стандартуудын сургалтыг зохион байгуулж, ажилтуудын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, тэдний оролцоог сайжруулах, байгууллагад үр нөлөөтэй нутагшуулахад чиглэсэн үр дүнтэй сургалт боллоо.