ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО MNS ISO 22000:2019 СТАНДАРТЫГ  ХЭРЭГЖҮҮЛЭН, БАТАЛГААЖУУЛЛАА

Манай Лоудстоуне Могул ХХК нь Бараа бүтээгдэхүүн ханган нийлүүлэлт, Катерингийн үйлчилгээндээ хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо MSN ISO 22000:2019 стандартыг хэрэгжүүлэн,  Стандарт Хэмжил Зүйн Газраар баталгаажуулж 2022 оны 01-р сарын 10-ны өдөр гэрчилгээгээ гардан авлаа.

Энэхүү хүнсний аюулгүй байдлын стандартыг нэвтрүүлсэн нь бидний үйл ажиллагаанд хүнсний аюулгүй  байдалд нөлөөлж болох аюулыг тодорхойлох, үнэлэх, хянах тогтолцоог бий болгон,  үйлчлүүлэгчиддээ чанартай, аюулгүй хоол, ундаагаар хангах, тэдний сэтгэл ханамжийг цаг үргэлж нэмэгдүүлэх  зорилготойгоор нэвтрүүлэн нутагшуулж байна.