Сургалт зохион байгууллаа

Лоудстоне Могул ХХК нь хүний нөөцийг идэвхжүүлэх, чадавхижуулах зорилтын хүрээнд Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд катеринг үйлчилгээ үзүүлж буй нийт тогооч нарын дунд  ур чадвар дээшлүүлэх  сургалтыг Монголын Мастер тогооч нарын холбоотой хамтран 2013.05.21-25-ны өдрүүдэд зохион байгууллаа.  

Мөн тус сургалтын үеэр Монгол хоолны өдөрлөгийг кемпийн оршин суугчдын дунд зохион байгууллаа.