“Лоудстоуне Могул” ХХК-ийн катерингийн үйлчилгээ нь “MNS CAC/RCP 39:2011- Нийтээр нь үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээ”-нд мөрдөх эрүүл ахуйн дадал стандартад заасан үзүүлэлт шаардлагийг хангасны дагуу Стандартчилал, хэмжил зүйн газрын баталгаажуулалтын ахлах шинжээч Н.Цэцгээ, баталгаажуулалтын шинжээч Д.Болормаа нар Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутагт байрлах манай 1020 төслийн катерингийн үйлчилгээнд аудит хийсэн. Ингээд Стандартчилал, хэмжил зүйн газрын Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын зөвлөлийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны хурлаар “Лоудстоуне Могул ХХК”-д катерингийн үйлчилгээний тохирлын гэрчилгээг олгох шийдвэр гарч манай байгууллага катерингийн үйлчилгээндээ Тохирлын гэрчилгээ авлаа.
Тохирлын гэрчилгээ нь Монгол улсын нутаг дэвсгэрт Катерингийн үйлчилгээ үзүүлэхийг баталгаажуулсан баримт бичиг юм.
Энэ бүх ажлыг хамтдаа хийсэн нийт компанийн ажилчдадаа чин сэтгэлээсээ талархаж, баяр хүргэе!