Шинэ жилийн баяраа тэмдэглэлээ

Улиран одож буй хуучин он танд

Ухаарал баясал хайрлаж,

Угтан авч буй шинэ он танд

Урам зориг амжилт, аз жаргалын дээдийг бэлэглэг.

2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Лоудстоуне Могул ХХК-ийн хамт олон шинэ жилийн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

"Лоудстоуне Могул" ХХК уламжлал ёсоор өнгөрч буй оны ажлаа дүгнэж идэвхи санаачлага үр бүтээлтэй ажиллаж, компанийн болоод нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан  шилдэг ажилтнуудаа тодрууллаа. Компанийн ӨСӨХ ИРЭЭДҮЙТЭЙ АЖИЛТАН- аар Мэдээлэл технологийн инженер М.Мөнх-Эрдэнэ, Туслах тогооч Т.Төгсжаргал нар,  ОНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН- аар Ерөнхий тогооч Т.Баярбат, Аж ахуйн ахлах Д.Атарсайхан нар, ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА АЖИЛТАН- аар Агуулахын нярав Ц.Мөнхтунгалаг тус тус тодорч цом, мөнгөн шагналаа гардан авлаа. Түүнчлэн энэ үеэр Чанарын менежер Г.Оюунчимэг, Кемп менежер Ц.Энхтөр нар Монголын Залуучуудын Холбооны нэрэмжит шагнал “ТЭРГҮҮНИЙ ЗАЛУУ” медаль, Захирлын жолооч Х.Уламбаяр, Кемп менежер Ш.Халиун, Кемп туслах Д.Эрдэнэбаяр, Туслах тогооч Н.Сувдаа нар мөнгөн шагнал гардан авсан юм. Шагнал авсан нийт ажилчид та бүхэнд баяр хүргэж, эрүүл энх, саруул ухаан, авьяас билэг тань үргэлж өөдөө ундарч байхыг ерөөхийн ялдамд цаашдын ажилд нь өндөрөөс өндөр амжилтыг хүсье! Тус цэнгүүнд өөрсдийн авъяас билгээ үзүүлэн уралдсан нийт багууддаа дахин баяр хүргэе.

Лоудстоуне Могул ХХК-ийн 2015 оны уриа: ЧАДВАРЛАГ АЖИЛЧДЫН ӨНДӨР БҮТЭЭМЖ