“ӨНДӨР БҮТЭЭМЖТЭЙ-АЖИЛТАН” шалгаруулах уралдааны дүн гарлаа

 “Лоудстоуне Могул” ХХК-ийн нийт ажилчдын дунд “Зөв Ажлыг, Зөв Хийх” уриан дор 2014.10.15-ны өдрөөс 2014.11.19-ний өдрийн хооронд явагдсан “Лоудстоуне Могул” ХХК-ийн “ӨНДӨР БҮТЭЭМЖТЭЙ-АЖИЛТАН” шалгаруулах уралдааны дүн гарлаа. 

Тус уралдаанд Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах 1021 төслийн Угаалгын ажилтан Д.Отгонцэцэг- I байр, Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд байрлах 1020 төслийн Цахилгаанчин Д.Атарсайхан II  байр, Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах 1021 төслийн Үйлчилгээний ажилтан Б.Уранзаяа III байр тус тус эзэлсэнд  компанийн удирдлага болон нийт хамт олны өмнөөс халуун байр хүргэхийн ялдамд ажил, амьдралдаа аз жаргал, амжилтын одыг үргэлж дагуулж байхыг хүсье!

Түүнчлэн уралдаанд идэвхтэй оролцсон компанийн нийт ажилчид та бүхэнд талархаж буйгаа илэрхийлэн, эрүүл энх, саруул ухаан, авьяас билэг тань үргэлж өөдөө ундарч байхыг ерөөе!