“Ажлын байрны соёл - 5S” нь өндөр бүтээмжтэйгээр ажиллах орчныг бүрдүүлэх, ажлын соёл, хөдөлмөрийн сахилга батыг төлөвшүүлэх зорилго бүхий стандарт юм. Энэхүү хөтөлбөрийг компанийн хэмжээнд хэрэгжүүлэх, хэвшүүлэх, үнэлэх үйл ажиллагааг зохицуулахаар 2014.05.16-ний өдөр “5S хэрэгжүүлэх журам” -ыг батлаад, төв оффиссоос эхлээд хэрэгжүүлж эхлээд байна.
Төв оффисийн ажилчид нийт 3 багт хуваагдаж “ 404-ийн гайхамшигт амжилт” нэртэй 1-р багийн ахлагчаар Төслийн менежер О.Ганцэцэг, “Team SODD-5S” нэртэй 2-р багийн ахлагчаар Аялал жуучлалын менежер Д.Дэгидбадам, “Улам Соёлжоод Жарга” нэртэй 3-р багийн ахлагчаар нягтлан бодогч С.Соёл-Эрдэнэ тус тус сонгогдож, ажлын байрандаа соёлыг түгээж эхлээд байна.
Компанийн 1019, 1020, 1021 төслүүдийн ажилчид маань ажлах орчноо улам ГОЁ болгож соёлыг түгээхийг уриалж байна.