“Үртэй хүн жаргалтай
Үндэстэй мод жимстэй”
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Лоудстоуне Могул” компаниас санаачлан “Бэлэгтэй Монгол хүүхэд” сайн үйлсийн аяныг Samsung C&T, Soiltrade, Monmap, TMA counsulting компаниудтай хамтран хэрэгжүүлж Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын хагас болон бүтэн өнчин, амжиргааны төвшин доогуур хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, чихмэл тоглоом, баярын бэлэг гардуулж нэг өдрийг бяцхан хүүхдүүдийн инээд хөөрөөр дүүрэн өнгөрөөлөө.
“Лоудстоуне Могул” компани болон хамтран ажилладаг байгууллагуудын бүсгүйчүүд тэдний бяцхан үрсэд мөн Монголынхоо нийт эхчүүд, хүүхэд багачууддаа эх үрсийн баярын мэндийг дэвшүүлж, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.
МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛОХ БОЛТУГАЙ.