ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ -2026

Лоудстоуне Могул ХХК нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн татвар төлөх үндсэн үүргээ нэр төртэй, хариуцлагатайгаар биелүүлж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн шийдвэрээр "Хариуцлагатай татвар төлөгч"-өөр шалгарлаа.

Энэхүү хүндтэй шагнал нь  компанийн улс орны бүтээн байгуулалт, төсвийн орлого бүрдүүлэлтэд оруулсан бодит хувь нэмэр болон санхүүгийн ил тод байдлыг өндрөөр үнэлсэн хэрэг юм.

Лоудстоуне Могул ХХК нь бизнесийн үйл ажиллагаагаа зөвхөн ашиг орлогоор хэмждэггүй. Нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарлан, улс орны хөгжилд дэмжлэг үзүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд олон талт хөтөлбөр, арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлэн ажилладаг байна.

Татварын тайлангаа цаг хугацаанд нь үнэн зөв гаргаж, татварын хууль тогтоомжийг чанд мөрдөн ажилласан нийт ажилтнууд болон бидэнтэй хамтран ажилладаг харилцагч, түншүүддээ гүн талархал илэрхийлье. Бид цаашид ч хууль дээдлэх зарчмыг баримталж, хариуцлагатай бизнесийн жишгийг түүчээлэх болно"