“Баялаг бүтээгч – Эрүүл монгол хүн” уриан дор 2023 оны 5-р сарын 9-ний өдөр нийт үйлчлүүлэгчдэдээ эрүүл зөв, зохистой хоололтын соёлыг түгээн дэлгэрүүлж, мэдлэгийг нэмэгдүүлж уриалах, эрүүл мэндийн ач холбогдол бүхий өдрийн буфет хоолоор үйлчилж, зөв зохистой хооллолтын хэв маягт шилжүүлэх, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг нэмэх зорилгоор тус өдөрлөгийг амжилттай хийсэн.
Тус өдөрлөгт Олон улсын мэргэжлийн тогооч, “FIVE UP” рестораны тогооч Д.Буян “Эрүүл зөв хооллолт” сэдвээр нийт үйлчлүүлэгч, ажилтнуудыг хамруулан 2 цагийн лекц, хичээл орсон.