Ажлын байр

Хүний нөөцийн зорилго

Чадварлаг, мэргэшсэн хүний нөөцөөр байгууллагыг ханган, тэдний нөөц боломжуудыг нээн илрүүлж, байгууллагын зөв соёлыг төлөвшүүлэх, гүйцэтгэлийн үнэлгээний систем сайжруулж ур чадварыг нь үнэлэх, бүтээмжийг нь дээшлүүлэх үүднээс шат дараалсан сургалтыг зохион байгуулж тогтвор суурьшилтай ажиллах боломжоор ханган ажиллана.

Хүний нөөцийн бодлого

Лоудстоуне Могул ХХК-ийн амжилтыг тодорхойлох гол хүчин зүйлийн нэг болох хүний нөөцийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх стратеги нь бидний анхаарлаа хандуулдаг чухал асуудал юм.

Бид

• Ажилтнуудынхаа нэр төрийг эрхэмлэн хүндэтгэж, итгэл хүлээлгэдэг,
• Өндөр бүтээмж, чадварлаг гүйцэтгэлийг сайшаан урамшуулдаг
• Хүнлэг ёсонд тулгуурласан эрх тэгш шударга харилцааг эрхэмлэдэг
• Байгууллага, хамт олноо хүндэтгэсэн, хийж бүтээхийн төлөөх тэмүүлэл, чин сэтгэлийг үнэлдэг

Ажилтнуудынхаа дараах хүсэл зоригийг бид дэмжиж, тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлнэ. Үүнд:

• Сурч боловсрох
• Өөрийгөө хөгжүүлэх
• Өсөн дэвших, өөрийн баялагаа нээх
• Шинэлэг санаачлагыг эрэлхийлэх
• Үлгэр дууриал үзүүлсэн манлайлагч, шилдэг нь байх

Бидэнтэй хамтран ажилласнаар Танд дараах боломжууд нээгдэнэ:

• Урт удаан хугацаанд үйл ажиллагаагаа тогтвортой явуулж буй нэр хүндтэй компаний нэгэн хэсэг болж, найдвартай ажлын байраар хангагдах
• Танилын хүрээгээ тэлэх
• Нийгэмд эзлэх байр сууриа баталгаажуулах

Last Updated on Friday, 24 January 2014 07:24

Үзсэн: 350

Видео

Түнш компаниуд

Бидэнтэй холбогдох

  • Улаанбаатар төв оффис
  • И-мэйл: This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • Утас: +976 +70146036
  • Факс: +976 +70136036
  • Вэб: http://www.lsm.mn

Copyright by Lodestone Mogul LLC 2013. All rights reserved.