Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

             “Лоудстоуне Могул” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцахаар манай цахим хуудсанд зочилж байгаа танд энэ өдрийн мэндийг хүргэе.
Монгол улсын уул уурхай болон геологийн салбар эрчимтэй хөгжих болсон 2007 онд үндэсний хөрөнгө оруулалтаар байгуулагдаж байсан манай компани өдгөө 8 дахь жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.
Бид Монгол орны алслагдмал бүсэд байгалийн хатуу ширүүн нөхцөлийг үл ажран Могулсаг сэтгэлгээтэй баг хамт олон үйлчлүүлэгчиддээ стандартын шаардлага хангасан амттай хоол болон чанартай үйлчилгээг үргэлж халуун дотно инээмсэглэлийн хамтаар хүргэдэг. Бид үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг байнга нэмэгдүүлэн ажиллахыг зорьдог бөгөөд үүний илэрхийлэл нь 2014 онд MNS ISO 9001:2010 Чанарын удирдлагын тогтолцоог байгууллагын үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж гэрчилгээжсэн. Үүгээрээ катерингийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудаас анхдагч болсон бөгөөд уг чадвараараа бид Монгол улсын хэмжээнд Катеринг, Кемп менежментийн жишиг тогтоохоор зорин ажиллаж байна.
Мөн харилцагч байгууллагууддаа бид харилцан ашигтай урт хугацааны хамтын ажиллагааг санал болгодгоороо давуу юм.
Хамтран ажилладаг бүх харилцагчиддаа хувиасаа болон компанийн хамт олныхоо өмнөөс чин сэтгэлийн талархал дэвшүүлэхийн зэрэгцээ цаашид бидний хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт найдаж байна.
Манай байгууллагын үүд хаалга үргэлж нээлттэй байх бөгөөд та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно.

 

               Хүндэтгэсэн,


                                     “Лоудстоуне Могул” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Ариунчимэг

Last Updated on Thursday, 30 July 2015 00:43

Үзсэн: 940

Видео

Түнш компаниуд

Бидэнтэй холбогдох

  • Улаанбаатар төв оффис
  • И-мэйл: This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • Утас: +976 +70146036
  • Факс: +976 +70136036
  • Вэб: http://www.lsm.mn

Copyright by Lodestone Mogul LLC 2013. All rights reserved.