Эзэгтэй таньд

  Ааруул

Орц:
• хоормог
• сахар
Бэлтгэх нь:
1. Бүрсэн таргаа хэд хоног хадгалж исгээд
хоормог болгоно.
2. Хоормогоо буцалгана. Буцалгах явцад маш
исгэлэн үнэртэж эхлэнэ.
3. Буцалгаж бэлэн болгосон аарцаа маш шигүү
даавуун уутанд хийж хүнд чулуугаар даран
бүх шар усыг нь сайтар шүүсний дараа ааруул
хийх аарц бэлэн болно.
4. Бэлтгэсэн аарцаа зүсээд тавцан дээр өрж
хатааж бэлэн болгоно. / Хүсвэл аарцандаа
элсэн чихэр хольж болно. /

  Тараг бүрэх

Орц:
• 10 л сүү
• 200 гр хөрөнгө / сайн иссэн тараг /
Бэлтгэх нь:
1. Сүүг гал дээр тавьж бүлээсгээд багахан
сүүнд нийцүүлсэн хөрөнгийг хийнэ.
2. Хөрөнгөө шингэтэл самарч нийцүүлнэ.
3. Халуун бүлээн болмогц тогооноос модон
саванд хийнэ.
4. Таглаж гадуур нь битүү хучаад дулаан газар
тавьж исгэнэ.
5. 2-4 цагийн дараа бэлэн болно. / Бүрэлдсэн
таргыг савтай нь хөргөсний дараа задлана. /

   

Хайлмаг


Орц:
• 300 гр түүхий өрөм
• 225 гр гурил
• чимх давс
• 240 мл сүү эсвэл ус эсвэл цай
• 2 хоолны халбага хэрчсэн чангаанз
• 2 хоолны халбага үзэм
• 2 хоолны халбага элсэн чихэр
Бэлтгэх нь:
1. Хайруулын тогоонд өрмөө хийж хайлуулна.
2. Хайлсан өрөм дээр гурил хийж 2-3 минут орчим хутгаж
шарна.
3. Шарагдсан гурил дээр чимх давс хийгээд усыг бага
багаар нэмж үргэлжлүүлэн 2-3 минут орчим хутгаж
хайрна.
4. Хайрагдаж байгаа хайлмаг дээр элсэн чихэр, жимс,
самар нэмж хутгаж хайрна. Элсэн чихэр хайлж,
хайлмаг шаргал

  Хорхог

Орц:
• 5 кг хонины мах
• 2 кг лууван
• давс
• ус
• 1,2 кг сонгино
• 5 хумс сармис
• 3 кг төмс
Бэлтгэх нь:
1. Махыг жижиглэн эвдэж, цул махыг хэрчиж бэлтгэнэ.
2. Хашарахгүй, хурц үзүүргүй чулууг аргал эсвэл түлээний
модтой хольж үелж өрөөд галлаж халаана.

  Тарваганы боодог

Орц:
• 1 тарвага
• 0,5 кг төмс
• 0,3 кг лууван
• Нэг том сонгино
• 3 хумс сармис
• Давс, перец
Бэлтгэх нь:
1. Боодог хийх малыг єрлєлгvй нядалсны дараа ясыг
битvv шулан гэдэс дотрын хамт авч махыг нь арьсанд
vлдээнэ.
2. Битvv туламлаж євчсєний дараа арьсны онгорхой
хэсгийг бєхєлж битvvлж төмс, лууван, сонгино, сармис,
давс, перецээр амталж халуун чулуу, шулсан ясаа
vелэн хийж дvvргэнэ.
3. Амыг нь адууны сvvлээр сайн боож битvvлээд
хэвтvvлэн гараараа зєєлєн бємбєрvvлэн алгадаж

   

Шорлог
Орц:
• 500 гр хонины цул мах
• 100 гр сонгино
• 200 гр улаан лооль эсвэл өргөст хэмх ( амтат
чинжүү, сонгино эсвэл хаш хэрэглэж болно )
• 1ш нимбэг
• 1 хоолны халбага уксус
• 1 хоолны халбага тос
Бэлтгэх нь:
1. Хонины махаа 25-30 гр хиртэй дөрвөлжин хэрчиж, паалантай саванд хийж хар перец, хэрчсэн сонгино, уксус, лаврын навч, нимбэгний хүчил, давсаар амтлан, сайн хольж хутгаад, сэрүүн газарт 5-6 цаг байлгана.
2. Махыг амт орж, зөөлөрсний дараа шоронд хийж завсраар нь сонгино, чанасан төмс, улаан лооль, өргөст хэмхээс аль сонгосныг хавчуулж
модны задгай гал дээр шарж болгоно. Жигд болгохын тулд сайн эргүүлж тойруулах хэрэгтэй.
3. Сервислэхдээ шортой нь олгоно.

  Каз

Орц:
• 24 ширхэг адууны хавирга
• Нарийн гэдэс
• 1 кг сонгино
• Давс, хар перец
Бэлтгэх нь:
1. Адууг тєхєєрмєгц хоёр талын 24 ширхэг хавиргыг
харвинг оролцуулан авч 1-2 цаг загсаана.
2. Хоёр хоёроор нь салган тэвшин дээр тавьж нунтаг
давс, чинжvv, сонгиноор амтлан, 2-3 цаг амраана.
3. Амталж бэлтгэсэн хавиргаа адууны сайтар угааж
цэвэрлэсэн нарийн гэдсэнд хоёр хоёроор нь хийж,
хоёр vзvvрийг модоор шорлох буюу утсаар уяж
12 ширхэг казыг аргалыг утаагаар 2-3 хоног утна.
/ мах єєх зузаантай

  Борц

Орц:
• Үхэр, эсвл тэмээний цул мах
• Давс
Бэлтгэх нь:
1. Намар гаргасан малын махыг хоёр
хуруу хэрийн єргєн зvсэж давслаад
шvvс нь тунах vед гаргаж тос шороогvй
нар туссан салхи нэвтрэх газарт
хэцэнд зvvнэ. / Нар хурц бол мах нь
гашуурч сvvдэрт чийг авбал vнэр орох
тул онцгой анхаарах хэрэгтэй. Мах
эвэрсний дараа эрт оройн илч багатай
наранд гаргаж

   Ууц чанах

Орц:
• Тарган хонины гулууз мах
• Давс
• Сонгино
Бэлтгэх нь:
1. Хонины махны асуух нурууны хамар ясны
хоёр талыг дагасан бvлхийг хєндлєн тасалж
чанавал ууц татаж хотойдоггvй.
2. Том ууцыг тогоонд чанахад багтахгvй,
чаналтыг сайн тааруулахгvй бол шалз
чанагдах тогоонд хvрсэн хэсэг нь хайрагдаж
болзошгүй тул бvрхээр буюу модон торхоор
чанана.
3. Тогоондоо бараг дvvртэл ус хийгээд
бvрхээрээ тавина.
4. Ууцаа усанд лавхан дvрээд харцага нуруу
талаар нь бvрхээрийн аманд

  Хэвийн боов

Орц:
• 1.2 литр буцалсан давстай ус
• 250 гр шар тос
• 250 гр элсэн чихэр
• 2.5кг гурил.
Бэлтгэх нь:
1. 1.2 литр буцалсан давстай усанд 250 гр шар тос,
250 гр элсэн чихэр, 2.5кг гурилаа нэмээд гурилаа
зуурч, хэсэг амраана.
2. Зуурмагаа зүсэж үзэхэд цэврүүгүй байх хэрэгтэй.
3. Зуурмагнаасаа хэвэндээ тааруулж тасдаж аваад
гараараа жигд даран нимгэлэн хэвлэж тостой
цаас дэвссэн тавцан дээр тавиад 200-220 хэмд
халаасанд зууханд хийн 20-25 минут жигнэнэ.
Хэв нь жижиг байх тусмаа сайн.
4. Шарах шүүгээнээс гаргаад буцламгай тосонд
хийж шаргалтуулаад шүүж авна.

Last Updated on Thursday, 02 January 2014 03:10

Үзсэн: 337

Видео

Түнш компаниуд

Бидэнтэй холбогдох

  • Улаанбаатар төв оффис
  • И-мэйл: This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • Утас: +976 +70146036
  • Факс: +976 +70136036
  • Вэб: http://www.lsm.mn

Copyright by Lodestone Mogul LLC 2013. All rights reserved.