Түгээмэл асуултууд

Хэрэглэгч та яагаад Могулыг сонгох хэрэгтэй вэ? 

  • Туршлагатай, Мэргэшсэн, Чанартай, Найдвартай түнш, Боломжийн үнэтэй, Могулын хоол амттай

Танай компани хаанахын хөрөнгө оруулалттай вэ?

- Манай компани нь 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай компани юм.

Танай компаний одоо хаана хаана төслүүд хэрэгжүүлж байна вэ?
- Өнөөдрийн байдлаар Ховд аймагийн Дарви сумын Хөшөөтийн уурхай, Өмнөговь аймгийн Гурван тэс сумын “Хүрэн Шанд” төсөл, Баян-Овоо сум дахь “Төмөр зам” төсөл, Цогцэций дэхь “Баруун Цанхи” нүүрсний төсөлүүд дээр тус тус үйлчилгээ үзүүлж байна.

Хүнсний материалаа хаанаас авдаг вэ?
- Меркури худалдааны төв, “Скай трейдинг” ХХК, “Хаан хүнс” ХХК, “НВЦ” ХХК, “Окински” ХХК, “Тесо” ХХК, “Голден манглай” ХХК зэрэг компаниудаас авдаг.

Кемпийн үйлчилгээг цогцоор биш дангаар салгаж авах боломжтой юу?

- Болно.

Хүнсний эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хэрхэн хангаж ажилладаг вэ?
- Манай компани нь Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Ариун цэврийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Хүн амын хоол тэжээлийн физиологийн нормыг батлах тухай,  Нийтээр үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал, хүнсний түргэн муудах эмзэг бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд тавих ерөнхий шаардлага, Хүнсний аюулгүй байдлын удирдлага-Хүнс үйлдвэрлэлийн хэлхээн дэх аливаа байгууллагад тавих шаардлага,  Хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин нийтлэг журам зэрэг журам, стандарт, хуулийг бүхий л үйл ажиллагаандаа дагаж, мөндөн ажилладаг ба чанарын удирдлагын тогтолцоо MNS ISO 2010:9001, Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо MNS ISO 22000:2007 стандартуудад нийцүүлэн ажилладаг. 2014 онд бид чанарын удирдлагын тогтолцоо MNS ISO 2010:9001, Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо MNS ISO 22000:2007 стандартуудыг авах зорилготой ажиллаж байна.

Танай компанийн давуу тал, өрсөлдөчдөөс ялгарах гол онцлог юу вэ?

- Бид боломжийн үнээр, бүхийл шаардлагатай үйлчилгээг чанартайгаар Монгол орны өнцөг булан бүрт орших нүүдлийн болон суурин кемпед хүрч үйлчилж чаддаг.

Дундаж үнэ хэд вэ?

- Хэрэглэгчийн шаардлага, хүсэлтээс хамааран уян хатан шинж чанартай.

Last Updated on Friday, 24 January 2014 07:03

Үзсэн: 390

Видео

Түнш компаниуд

Бидэнтэй холбогдох

  • Улаанбаатар төв оффис
  • И-мэйл: This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • Утас: +976 +70146036
  • Факс: +976 +70136036
  • Вэб: http://www.lsm.mn

Copyright by Lodestone Mogul LLC 2013. All rights reserved.